Англи Улсын кино найруулагч, продюсер Benjamin Johns болон зөвлөх продюсер Konstantin Palvidis, зураглаач Gerry Vasbenter нарын бүрэлдэхүүнтэй кино багийнхан Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ажиллаад буцлаа.

Онцлох мэдээ, мэдээлэл

Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдоржийн талаарх онцлох мэдээ, мэдээллийг эндээс үзнэ үү.

Шинэ мэдээ, мэдээлэл

Хамба лам Д.Нацагдоржийн талаарх шинэ мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлагыг эндээс үзнэ үү.

Хамба лам Д.Нацагдорж нутгийн зон олонтойгоо нийлж Бодь суварга бүтээлээ

  Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн Тэргүүн Хамба лам Д.Нацагдорж долдугаар сарын 10-15-ны хооронд Завхан аймгийн Цагаанчулуут сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, сүсэгтэн олныхоо хүсэлтээр, өөрийнхөө сүжиг буянаар сумынхаа ард иргэдтэй нийлж, Бодь суваргыг бүтээн, Бурхан Гончогсүмийг тахиж, лус савдгийг аргадан баясгаж буяны агуу их үйлсийг бүтээлээ.Цааш унш…

ДЭМБ-ын төлөөлөгчид Манба Дацан төвийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын УАУ-ы салбарын хөгжилд өндөр үнэлгээ өглөө

  Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын /ДЭМБ/ Баруун бүсийн Номхон далайн эргийн Уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх Юу Ли Пак болон Солонгосын Эм хүнсний яамны Эмийн лаборатори хариуцсан дэд дарга тэргүүтэй ДЭМБ-ын зөвлөхүүд Манба Дацан МУЭСТөвд анх удаа зочилж, төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчид Манба Дацан төвийн салбар байгууллагууд болохЦааш унш…

Оточ Манрамба Их Сургуульд түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны докторын зэрэг хамгаалуулах анхны зөвлөл байгуулагдан хурлаа хийлээ

  Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Сайдын Докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2017 оны 251-р дугаар тушаалаар Уламжлалт анагаах ухааны докторын ажил хамгаалуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, тус зөвлөлийн түшиц сургуулиар Оточ Манрамба Их сургууль байхаар баталжээ. Монголын уламжлалт анагаах ухаан нь 5000 жилийн түүхтэй бөгөөдЦааш унш…

Оточ Манрамба Их сургуулийн судлаач-эмч нар Анагаах ухааны магистрын зэрэг, дипломоо гардан авлаа

Оточ Манрамба Их сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилийн магистрын зэрэг олгох ёслолын ажиллагаа өнөөдөр болж, 44 магистр “Анагаах ухааны магистр” зэрэг, дипломоо гардан авлаа. Магистрын зэрэг олгох ёслолын ажиллагаанд Оточ Манрамба Их сургуулийн захирал, Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их сургуулийн Дэд захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Сургалт,Цааш унш…

Манба Дацан төв Тайваны “Nice” групптэй хамтран ажиллах гэрээг байгууллаа

Манба Дацан МУЭСТөвийн Хамба лам Д.Нацагдорж, Оточ Манрамба Их сургуулийн захирал, АУ-ы доктор Г.Одонцэцэг, Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн эрхлэгч, АУ-ы доктор Н.Сайнбуян нарын бүрэлдэхүүнтэй Манба Дацан төвийн төлөөлөгчид Тайвань улсад Хамтын ажиллааны айлчлал хийгээд ирлээ. Тус айлчлалын хүрээнд Тайванийн буддын Вандана хийдийн Хамба ламын урилгаар тус хийдэд зочилсонЦааш унш…