Warning: count(): Parameter must be an array or an object that implements Countable in /home/manbadtn/public_html/natsagdorj/wp-includes/theme.php on line 630
Манба Дацан МУЭСТ “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалцгаая“ өдөрлөгт оролцлоо – Билгүүн номч, Хамба лам Д.Нацагдорж

Манба Дацан МУЭСТ “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалцгаая“ өдөрлөгт оролцлоо

Уламжлалт анагаах ухааны Манба Дацан Нэгдсэн эмнэлэг, Оточ Манрамба Их Сургууль, Манба Дацан эмийн үйлдвэрийн эмч, багш, оюутнууд өнгөрсөн бямба гарагт ЭМЯ-наас зохион байгуулсан “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалцгаая” өдөрлөгт амжилттай оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ 150 гаруй хүнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч ажиллалаа. 
Мөн Манба Дацан эмийн үйлдвэрт үйлдвэрлэдэг уламжлалт эм тангийн талаар танилцуулж, Манба Дацан төвөөс эрхлэн гаргадаг “Уламжлалт анагаах ухаан” сонинг үнэгүй тарааж, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг хүртээмжтэй хүргэлээ.



Сэтгэгдэл хаагдсан.