Өдөр бүр арван эрих маани уншвал та болон таны үр хүүхэд долоон үеэрээ дорд муу заяанд төрөх аюулаас гэтэлдэг

“Ум” хэмээх үг маш гайхамшигтай ид шидтэй, үлэмж их эрчим хүчийг өөртөө агуулсан гэдгийг АНУ-ын Калифорны Их Сургуулийн хэсэг эрдэмтэд 1995 онд тусгай дохионы маш нарийн мэдрэмж бүхий багажаар хүмүүсийн хэл, яриа үгэнд энерги байдаг эсэхийг судалж маш сонин нээлтийг хийсэн юм. Өдөр тутмын ярианы хэдэн мянга, түмэн үгийг хэлэхэд уг багажны зүү огт хөдлөхгүй байсан хэдий ч эртний Грекийн томъёонуудыг хэлэхэд үл ялиг хөдөлжээ.

Гэтэл бурханы шашны судраас ганцхан “Ум” гэдэг үгийг хэлэхэд зүүний заалт 36 градус хазайсан банйа. Энэ бол сансарын хөлгийг хөөргөх хүч чадалтай тэнцэх энерги гэж эрдэмтэд үзсэнийг Европын нэр хүндтэй “Asia” сэтгүүлд бичжээ. Үүний учрыг нягталбал шашин номын зүрхэн ба шидэт тарнийн үгийг олон сая хүн хэдэн зуун жил үнэн сүсэг бишрэлээр уншихад шид сууж, энерги хуримтлуулах нөхцлийг бүрдүүлсэн байж болох билээ.

Маани буюу “Ум ма ни бад мэ хум” гэдэг нь  Жанрайсиг бурханы язгуур их зүрхэн тарни юм.  “Ма ни” нь “арга” буюу их нигүүлсэхүйн утга бөгөөд “Бад мэ” нь “билиг” буюу хоосон чанарыг илтэд мэдэхүйн утга юм. Ийнхүү арга, билиг хоёрын салшгүй нэгдэл нь “ма ни бад мэ”-гийн утгаар илэрхийлэгдэнэ. Харин арга, билгийн хослолыг хос гарын байдлаар ургуулсаны бэлгэдэл нь Жанрайсиг өөрөө юм. Үүнээс “Ум”-ын бэлгэдэл нь лагшин, зарлиг, таалал бөгөөд энэ гурвын шид бүтээх соёрхолыг “Хум”-аар бэлгэддэг. Товчоор хэлбэл Бурханы найман түмэн дөрвөн мянган номын цогцосын утга нь маанийн зургаан үсэгт хурсан гэж үздэг.

Хэрвээ та өдөр бүр арван эрих маани уншдаг бол та болон таны үр хүүхэд долоон үеэрээ дорд муу заяанд төрөх аюулаас гэтэлдэг байна.

Маанийн зургаан үсгийг унших бүртээ:

“Аав ээжийн ачийг амьсгал бүртээ шүт

Ахан дүүсийн тусыг ажил бүртээ сана

Анд нөхдийн ивээлийг үнэлж цэгнэж яв

Алд бие минь эх болсон зургаан зүйл

Амьтны тусын тулд зориулагдсан шүү” гэж үргэлж санаж яв хэмээн мэргэд айлджээ.

  1. “Ум” үсгээр тэнгэрийн донг

“Ма” үсгээр мамын донг

“Ни” үсгээр хэрцгий хааны донг

“Бад” үсгээр савдагийн донг

“Мэ” үсгээр шулмас, эрлэгийн донг

“Хум” үсгээр ягчис ба гарагийн донг тус тус даран чадах болой.

  1. “Ум” үсгээр гараг саагийн дөрвөн хорлол

“Ма” үсгээр мамын дөрвөн хорлол

“Ни” үсгээр лусын дөрвөн хорлол

“Бад” үсгээр савдагийн дөрвөн хорлол

“Мэ” үсгээр эрлэгийн элчийн дөрвөн хорлол

“Хум” үсгээр ягчисийн дөрвөн хорлол эдгээрийг эрхэндээ хураана.

  1. “Ум” үсгээр хурмалын өвчний донг

“Ма” үсгээр халуун өвчний донг

“Ни” үсгээр хий өвчний донг

“Бад” үсгээр бадган өвчний донг

“Мэ” үсгээр хүйтэн өвчний донг

“Хум” үсгээр шар өвчний донг уншсан төдийгөөр арилгана.

  1. “Ум” үсгээр өвчний галаваас

“Ма” үсгээр галт халуун галаваас

“Ни” үсгээр зудын галаваас

“Бад” үсгээр хорын галаваас

“Мэ” үсгээр мэсийн галаваас тус тус хамгаалах болтугай.

  1. “Ум” үсгээр жилийн түйтгэрийг

“Ма” үсгээр сарын түйтгэрийг

“Ни” үсгээр өдрийн түйтгэрийг

“Бад” үсгээр гарагийн түйтгэрийг

“Мэ” үсгээр хором зуурын түйтгэрийг

“Хум” үсгээр түйтгэрийн язгуур бүгдийг тус тус олох болтугай.

  1. “Ум” үсгээр насны шид бүтээлийг

“Ма” үсгээр өвчингүйн шид бүтээлийг   

“Ни” үсгээр цогийн шид бүтээлийг

“Бад” үсгээр хүч чадлын шид бүтээлийг

“Мэ” үсгээр шударгын шид бүтээлийг

“Хум” үсгээр хүссэн бүгдийг бүтээх шид бүтээлийг тус тус олох болой.

  1. “Ум” үсгээр тэнгэрийн нисванист төрөх үүдийг

“Ма” үсгээр тэнгэр бусын оронд төрөх үүдийг

“Ни” үсгээр хүмүүн бусын оронд төрөх үүдийг

“Бад” үсгээр ойр зуурын төрөлд төрөх үүдийг

“Мэ” үсгээр бирдэд төрөх үүдийг

“Хум” үсгээр тамд төрөх үүдийг тус тус хаах болой.

  1. “Ум” үсгээр биеийн түйтгэрийг

“Ма” үсгээр хэлний түйтгэрийг

“Ни” үсгээр сэтгэлийн түйтгэрийг

“Бад” үсгээр нисванисын түйтгэрийг

“Мэ” үсгээр авъяасын түйтгэрийг

“Хум” үсгээр мэдлэгийн түйтгэрийн язгуур бүхнийг тус тус арилгах болой.

  1. “Ум” үсгээр мунхагийн харанхуйг

“Ма” үсгээр уур хилэнг

“Ни” үсгээр омог бардамналыг

“Бад” үсгээр хүсэл тачаалыг

“Мэ” үсгээр атаа хорслыг

“Хум” үсгээр нисванис бүгдийг тус тус дарах болой.

  1. “Ум” үсгээр биеийн тангараг

“Ма” үсгээр номлолын тангараг

“Ни” үсгээр тааллын тангараг

“Бад” үсгээр үндсэн тангараг

“Мэ” үсгээр гишүүний тангараг

“Хум” үсгээр тангараг бүгд доройтсоныг арилган үйлдэх болой.



Сэтгэгдэл хаагдсан.