Хамба лам Д.Нацагдоржийн тухай өгүүлэх “THE MEDICINE BUDDHA“ баримтат кино “Шилдэг баримтат кино“-гоор тодорлоо

Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, МУ-ын Хүний гавъяат эмч, Д.Нацагдоржийн тухай өгүүлэх “THE MEDICINE BUDDHA” (Манла Бурхан) Баримтат кино Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн “Академи авардс-2018” кино наадмын “Шилдэг баримтат кино”-гоор тодорлоо. Монголын түүх, соёл уламжлал, уламжлалт анагаах ухааныг дэлхий дахинд таниулсан энэхүү киног Британийн нэрт найруулагч Бенжамин Жонс найруулсан бөгөөд кино зураглаачаар бидний сайн мэдэх Бөгжний эзэн, Оддын дайн, Татах хүч зэрэг Холливудын кино бүтээл дээр ажилласан Жерри Васбентэр ажилласан. Мөн тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кинглэй уншсан юм.

“Академи авардс-2018” кино наадам дээр шагнал гардах үедээ найруулагч Бенжамин Жонс “Монгол бол гайхамшигтай улс, тиймээс энэ киног хийж байгаа нь нэр төрийн хэрэг байлаа. Би маш олон орноор явж баримтат кино хийж байсан, гэхдээ Монгол улс миний хувьд онцгой байх болно. Хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, ажил үйлсийг нотлон буулгасандаа баяртай байна. Хамба лам Д.Нацагдорж бол зөвхөн Монголын хүн биш дэлхийн соён гэгээрүүлэгч юм” гэдгийг онцолж байлаа. 

Хамба лам Д.Нацагдорж “”THE MEDICINE BUDDHA” кино дэлхийд гарах юм билээ. Энэ бол зөвхөн миний тухай биш, Монголын уламжлалт анагаах ухаан, соёлыг дэлхийд таниулах кино болсонд сэтгэл өндөр байна” гэв. 

 

Сэтгэгдэл хаагдсан.