Хамба лам Д.Нацагдоржийн Англи дахь айлчлал

Манба Дацан МУЭСТ-ийн Хамба лам, Оточ Манрамба Их сургуулийн захирал Д.Нацагдорж Англи улсад айлчлан, Английн ард иргэдэд буддын болон уламжлалт анагаах ухаан, Монголын түүх соёлын талаар сурталчлан таниулж, лекц уншлаа. Хамба лам Д.Нацагдорж нь 1990 оноос Английн ард түмэнд уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээг үзүүлж, тарни ном, буддын сургаалийг  заана сургаж, соён гэгээрүүлэх үйлсийг бүтээн, түгээн дэлгэрүүлсээр ирсэн юм.  

Хамба лам Д.Нацагдорж Англи дахь энэ удаагийн айлчлалын үеэрээ BBC телевизэд ярилцлага өгсөн нь дэлхийн томоохон мэдээллийн сувгаар дамжуулан Монголын түүх соёл, өв уламжлал, оюуны өв санг таниулан сурталчилсанаараа онцлог ач холбогдолтой үйл явдал боллоо. BBC телевиз нь чанартай, үнэ цэнэ бүхий төслүүд дээр идэвхитэй, бүтээчлээр ажилладаг дэлхийн хэмжээний суваг юм. ВВС телевиз нь 9000 гаруй ажилчидтай бөгөөд Их Британийн бүтээлч салбарт 1 тэрбум гаруй фунтийн хөрөнгө оруулалтыг хийж, 250 гаруй контент үйлдвэрлэгчдийн хөтөлбөр, форматыг дамжуулсан байна. 

 

 

Сэтгэгдэл хаагдсан.