Бутаны Вант улсын гүнж Кендум Доржи Манба Дацан төвд зочиллоо

Бутаны Вант улсын гүнж Кендум Доржи 10-р сарын 5-ны өдөр Манба Дацан МУЭСТ-д айлчлан Хамба лам Д.Нацагдоржтой уулзаж, Манба Дацан хийд, эмнэлэг, эмийн үйлдвэр, Оточ Манрамба Их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Гүнж  уламжлалт анагаах ухааныг ихээхэн сонирхдог бөгөөд Бутанд ургадаг эмийн ховор ургамлын талаар Хамба лам Д.Нацагдоржтой санал бодлоо солилцож, дахин Монголд айлчлах хүсэлтэй байгаагаа хэлж байлаа. Мөн Бутанаас бурхан, шашны үнэт зүйлсийг Манба Дацан хийдэд бэлэглэхийг хүсч байгаагаа илэрхийлсэн юм. 

 



Сэтгэгдэл хаагдсан.